Тагнуулын даргатай уулзав
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Москвад Саудын арабын Үндэсний аюулгүй байдлын ерөнхий нарийн бичгийн дарга, тус улсын тагнуулын газрын захирал ханхүү Бандар Бен Султантай уулзжээ. Энэ тухай “Al-Arabiya” суваг мэдээлсэн байна. Эрхмүүд уулзалтынхаа явцад Ойрхи Дорнод, Хойд Африкийн асуудлаар санал солилцсон аж. Мөн Сирийн талаар, “Женев-2” бага хурлын уулзалтын бэлтгэл ажлын талаар ч ярилцсан байна.
Бандар Бен Султан өнгөрөгч долдугаар сард Москвад ирж Путинтэй уулзсан юм. Тухайн үед “The Times” сонин Европт байгалийн хий нийлүүлэхээс мөн Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг дэмжихээс татгалзвал 15 тэрбум ам.доллар амласан гэж бичиж байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ