Ц.Нямдорж: Хуралдаанд тааллаараа оролцоно гэж Ерөнхийлөгчтэй барьцаад байна уу?
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа хоёр цаг хойшилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, цагтаа ирсэн гишүүд хуралдааны ирцээ бүрдүүлэх гэж бусдыгаа хоёр цаг хүлээлээ. Ирц бүрдлээ гэхэд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хуралдаан суух ёстой байнгын хорооны дарга нар ирээгүй байв.
1
Үүнд гайхширсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “УИХ чинь Хуульзүйн байнгын хорооны даргатай. Тэр хүнийг хармаар санагдах юм. Байнгын хорооны дарга гэдэг гишүүдийн зангиа, чимэг зүүлт биш. Энэ хуулийн төсөлд саналаа нэгтгээд хуулийн төслөө хамгаалаад гардаг үүрэгтэй. Түүнээс бус байнгын хорооны дарга нар чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч шиг тааллаараа орж ирээд гараад байх юм. Үндсэн хуулинд ганцхан “Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно” гэж заасан. Гэтэл энэ гишүүд тааллаараа ирдэг болоод байгааг анхаараарай” хэмээн сануулав. Чуулганы хуралдаанд гишүүдийн ирцийг бүрдүүлэх нь УИХ-ын Ажлын албаныхны толгойн өвчин болоод байна. Тэд ирц бүрдүүлэхиий тулд гишүүдийн болон туслахынх нь гар утас руу Төрийн ордны цагаан утсыг улайстал залгадаг “зовлон”-той ажилтай болжээ.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ