Төв банк гадаад валютын дуудлага худалдаанд ахиад оролцсонгүй

img

Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.6 сая ам.доллар худалдан авах, 12 сая ам.доллар худалдах, 11.9 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Гэсэн хэдий ч төв банк мөн л энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Өнөөдрийн байдлаар Монголбанкны зарлсан ханш ам.доллар 1732.78 төгрөг, юань 284.46 төгрөг байна.

2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр банкууд 83 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, 20 сая юанийн своп хэлцэл хийх санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ