С.Бямбацогт тогтоолын төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүд “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
fas Монгол Улсын хэмжээнд болон бүс, орон нутаг, салбарын чиглэлээр удаан хугацаанд мөрдөгдөхөөр батлагдсан хөтөлбөрийн баримт бичгүүд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон салбарын бодлогтой уялдаж байгаад шинжилгээ хийж, дүнгэлт гаргах, хэтийн зорилтоо үндэслэлтэйгээр тодорхойлох шаардлагатай гэж үзэн уг төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагчид хэлэв.
\ 2007 онд батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” нь хамтын урт хугацааны буюу 2021 он хүртэл дагаж мөрдөх бодлогын баримт бичиг бөгөөд стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байгаа ч хэрэгжилт хангалтгүй байна. 2007 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эдийн засаг, нийгэмд гарсан өөрчлөлт, гадаад, дотоод орчны нөлөөллийг харгалзан, Үндэсний хөгжлийн цогц бодлогоо тодотгох, дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, улс орноо хөгжүүлэх нэгдмэл зорилтуудыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа учраас уг тогтоолын төслийг боловсруулснаа УИХ-ын даргад танилцууллаа.
afs
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ