Засаг дарга нар томилогдохгүй байгаа нь Ерөнхий сайдаас шалтгаалаагүй гэв
Энэ долоо хоногт Төрийн үйлчилгээний цахим машиныг 21 аймагт суурьлуулж, үйлчилгээг нь нэгэн зэрэг эхлүүллээ. Аймагт суурьлуулсан ТҮЦ машинууд нь төрсөний бүртгэлийн бүртгэлийн боло ниргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт ,гэрлэлттэй холбоотой лавлагаа зэрэг 11 төрлийн үйлчилгээнээс гадна орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандсан санал хүсэлтээ шууд оруулах программ хангамжаар тоноглогдсоноороо онцлог гэдгийг Н.Алтанхуяг "Ерөнхий сайд 30 минут" уулзалтынхаа үеэр хэллээ.
Дараа нь Ерөнхий сайд зарим аймгийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэнгийн гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх авч хэлэлцээд 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 139 дүгээр тогтоолоор М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвших хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболд гомдлоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, Л.Ганболд нь нэр дэвшигчийн шаардлага хангаагүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Эдгээр аймгууд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа Засаг даргад нэр дэвшигчээ тодруулаад ирүүлбэл, нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангаж байвал батламжлахад бэлэн гэдгээ хэлээд дээрх аймгийн Засаг дарга нар томилогдохгүй удаж байгаа нь Ерөнхий сайдаас шалтгаалсан зүйлгүй гэлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ