Челсигийн дасгалжуулагчид хугацаа хэрэгтэй

img

Челси клубын хуучин босс Аврам Грант Британийн хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө португали дасгалжуулагчид хугацаа өгөх хэрэгтэй гэжээ. Энэ улирлаас эхлэн Челсигийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалд ирсэн 34 настай Андре Вильяш Боаш сүүлийн үед багагүй шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Португали дасгалжуулагч шинэ ажилдаа ирснээс хойш Премьер лигт Челси клуб одоог хүртэл олигтой тоглолт гаргахгүй л байгаа. Лигийн хүснэгтэд эхний байрт жагсаж байгаа Манчестер Ситигээс даруй 10 оноогоор хоцорч тавдугаар байранд жагсаж байгаа нь Челсигийн хувьд базаахгүй үзүүлэлт юм. Тиймээс багийн эзэн Абрамович шинэ дасгалжуулагчаа “үлдэн хөөхөөр” завдаж байгаа гэх бор шувуу ч хэвлэлүүдээр нисэх болсон. Гэтэл английн Карлингийн цомд уржигдар Челси Ливерпульд 2:0-ээр хожигдож хасагдсанаар энэ асуудал Вильяш Боашийн хувьд түгшүүр дэгдээж эхэлсэн. Харин Челсигийн дасгалжуулагч Аврам Грант тус клубын азгүйтэл, уруудалт мэдээж дасгалжуулагчаас хамааралтай ч түүнд хугацаа өгөх хэрэгтэйг онцолсон ярилцлага хэвлэлд өгсөн нь Вильяш Боашийг бага зэрэг тайтгаруулсан болов уу. Абрамович ч гэсэн юу юугүй шинэ улирал дундаа ч орж амжаагүй байхад дасгалжуулагчаа сольж хугацаа алдаж азаа сорихыг хүсэхгүй нь тодорхой бизээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЧЕЛСИ яах нь ер нь та нарт ямар хамаатай юм бэ? Челси түрүүллээ гээд Монгол оронд ямар ч нэмэргүй. Огт хамаагүй асуудал. Шал утгагүй зүйлийн төлөө хоорондоо хэрэлдэх юмаа зарим нэг хүмүүс
2011-12-15
anelka drogba lampard terry malouda cech ivanovich essen barag buh chuhal togologchid ni muudaj bnshdee zaluu togologch awmaar ymaa
2011-12-03
chelsea amjilt olj chadahgui bhaa oligtoi mongo hayaad zaluu togologchid awah heregteishd
2011-12-03
hehe Roman chamaig duugee gej meddeg bolov u? yasan dolignuur sda ve chi. chamaig uuriig chine uhtel chine ambaardana shuu. chi muu nus ene hunii derged chigchii huruunii humsnaas ch uchuuhen amitan sh dee
2011-12-02
Мангар бацааныг ирсэн зүг рүү нь хүчтэй амбаардаач Роман ах аа
2011-12-02
hehe Roman chamaig duugee gej meddeg bolov u? yasan dolignuur sda ve chi. chamaig uuriig chine uhtel chine ambaardana shuu. chi muu nus ene hunii derged chigchii huruunii humsnaas ch uchuuhen amitan sh dee
ЭНЭ ДАСГАЛЖУУЛАГЧ МАЗААЛАЙГ ДАСГАЛЖУУЛВАЛ ТААРНА
2011-12-02
goe medee. avraam grant zov heljee haha
2011-12-02