Он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт ёслолын буудлага болно

img

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Нийслэлийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах төсвийг батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгээс баярын хөтөлбөрийн дагуу 12 сарын 15-ны өдөр болох төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа  болон 12 сарын 31-ний өдрийн баярын цэнгүүний бэлтгэл ажил хийж байна.

Энэ жилийн хувьд шинэ шийдэл бүхий гэрэлтүүлэг, тоглолт, тайз засалт, гэрлэн чимэглэлээр иргэдэд өвөрмөц бэлэг барихаар төлөвлөжээ. Тухайлбал Д.Сүхбаатарын хөшөөг тойрсон 4 ширхэг сүлд модны хэлбэртэй бүслүүр хийж цэнхэр гэрлээр, төв талбайн сүлд модыг бүхэлд нь шар гэрлээр, талбайн урд хэсэгт байрлах сэндвич байшингийн хойд талыг туузан гэрлээр чимнэ. Эдгээр гэрлэн чимэглэлийг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК 19,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр төсөвт тусгасан байна. Мөн сүлд модны дэргэд “Улаанбаатар 2013-2014” гэсэн бичиг, өвлийн өвгөний хамт байрлуулахад 5 сая төгрөг төсөвлөж, иргэд баярын зураг авхуулах боломжийг бүрдүүлэх юм.

12 сарын 15,31-ний өдрүүдэд болох үйл ажиллагааны том, жижиг тайзууд, гэрэлтүүлэг, хөгжим, техник, аппаратур, лед дэлгэцийг “Sound of Mongolia” ХХК хариуцаж байгаа бөгөөд 80 сая төгрөгөөр гүйцэтгэхээр болжээ. Баярын цэнгүүний нэгэн оргил хэсэг болох Шинэ жилийн баярын ёслолын буудлагыг Чингис хааны талбай, Сонгионохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн 4 байршилд зохион байгуулахаар төлөвлөж 40.000.000 төгрөг зарцуулах тооцоо гаргасан байна.

Шинэ жилийн баярын цэнгүүний Ерөнхий найруулагчаар Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байгаа юм.. Энэ жилийн үдшийн цэнгүүн урьд жилүүдийнхээс илүү шинэлэг найруулгатай байхаас гадна их хотын залуусдаа зориулж олон сонирхолтой үзүүлбэрийг бэлтгэж байгааг ажлын хэсгийн онцолж байна. Тоглолтод Lumino, A sound, 3 Охин, The Lemons, Ufo, Colors, Rec On хамтлагууд, МУГЖ Сарантуяа, дуучин A Cool, Реппер Gee, Дөлгөөн, Хишигдалай, Чойжоо гээд Монголын рок попын 50 гаруй уран бүтээлч оролцох юм.

 

Харин 12 сарын 15-ны өдрийн үйл ажиллагаанд Монголын хүүхдийн ордоны авъяаслаг уран бүтээл хүүхдүүд ая дуугаа өргөх бөгөөд нийт урлаг, уран сайхны тогтолтод 30 сая төгрөгийг төсөвлөжээ. Мөн иргэдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор халуун цай, аарц, түргэн хоолны үйлчилгээнээс гадна тодорхой цэгүүдэд ил галыг зориулалтын төмөр саванд түлнэ. Ингээд нийслэлийн шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 187,3 сая төгрөг зарцуулах тооцоог ажлын хэсгээс гаргасан байна. Дээрх үйл ажиллагаанаас гадна дүүрэг бүрт шинэ жилийн баярыг тэмдэглэх, иргэдрүүгээ чиглэсэн хөтөлбөр гарч байгаа юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд ажлын хэсгээс гаргасан төсвийг баталж, баярын үйл ажиллагааны үеэр гарч болох эрсдэл, иргэдийн аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг үүрэг болголоо.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

новш гэж:
ёстой новш гэж тэрийг төсвөөс гаргаж дундаас нь цохиж байгаа даа салют мэтийг иргнд өөрснөө л буудуулна биз ёстой жинхэн новш
2013-12-06
zochin:
1 dargan heden tugrug tsohihoor nairuulj de
2013-12-06
ххад:
салютыг ёсыг бодож сүртэй том хэдхэн удаа буудуулбал яасий. 30 минутын турш сүүлдээ хүмүүс залхаж тоохоо больтол жижигхэн жижигхэн салют буудуулаад л байдаг. энд тэнд машины дохио хангинаад л, чихэнд чийртэй. хайран мөнгө. хэн нэгэн даргынх нь танил талын салютыг л тэгж авдаг байх.
2013-12-06
*dsa:
nowshnuud urj tastahaa l sain medehiinma. manaihaas uur engj sur bolgoj yu ch ugui baij uren taran hiideg uls baihguidee .enen orond ene munguur ih ym hiineshuudee
2013-12-05
uuganaa:
tusuviin munguiig ch mun ch hair gamgui heregleh yum daaa
2013-12-05