Нийслэлд дуут дохиоллын 40 цамхаг байрлууллаа
Байгалийн гамшигт үзэгдлийн тухай мэдээллийг дуут дохиолол, гар утас, FM радио, телевизээр өдөр, шөнийн алинд ч шууд дамжуулах боломжтой болсон байна. Тодруулбал, Засгийн газрын 11,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гамшгаас хамгаалах арга хэмжээний хүрээнд болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд эрт зарлан мэдээлэх үйл ажиллагааны шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар дээр хэрэгжүүлж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн эхний шатны ажил дуусч нээлтээ хийлээ. Энэ нь газар хөдлөлт болон байгалийн бусад гамшигт үзэгдэл болохоос урьтан иргэдэд урьдчилан мэдээлэл хүргэх зорилготой аж.
da
Төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын “Кореа телеком” компани ажиллаж, төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэн хүлээлгэн өгч байна. Энэхүү төслийг боловсруулахдаа гамшгийн аюулыг амжиж анхааруулах, зарлан мэдээлэх тогтолцоо өндөр хөгжсөн Зүүн Өмнөд Азийн орнууд болон Тайланд, Солонгос, Япон улсад ямар технологийн шийдлүүд ашиглаж байгааг судалсан гэнэ. Тус төслийг хэрэгжүүлэхдээ газар хөдлөлтийг анхааруулах системийг суурилуулагч, шилдэг компани болох “A&D Engineering”, үүрэн холбооны масс мессэжийн системийг суурилуулагч мэргэжлийн компани болон “OMNITEL” компанитай хамтран ажиллаж байна.
s
Онцгой байдлын ерөнхий газраас гадна Цаг уур орчны шинжилгээний газар, Одон орон геофизик судалгааны газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл зэрэг үүрэн телефон холбооны үйлчилгээ үзүүлэгч оператор компани, Сансрын холбооны Орбитнет компани, хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд оролцож байна. Мөн нийслэлийн зарим дүүрэг, хороодын захиргааны болон хувийн хэвшлийн нийлсэн 90 гаруй байгууллагыг холбосон цогц шийдэл бүхий нэгдсэн зарлан мэдээллийн систем шинээр байгуулагдах юм.
DSA
Нийслэл хотын есөн дүүрэгт 60 ширхэг дуут дохиоллын цамхаг байрлах ба удирдлагын төвөөс хэт богино долгионы радио станц, нөөц холболт болох сансрын хиймэл дагуулын холбоогоор /VSAT/ дамжуулан мэдээлэл өгөгдөнө. Дээрхи дуут дохиоллын цамхагуудыг Аврах гал унтраах анги, хорооны Засаг даргын байр болон зарлан мэдээллийн дуут дохио хамгийн сайн тархах боломжтой байрлалд байгаа зарим сургууль, аж ахуйн нэгж, байгууллагын байшингийн дээвэр дээр суурилуулсан. Мөн удирдлагын төвөөс дээрхи үүрэн телефон холбооны үйлчилгээ үзүүлэгч оператор нэр бүхий 4 компани хэрэглэгчдэд 160 тэмдэгтэд багтаан үсгэн мэдээлэл /CBS Cell broadcast system/ дамжуулахаас гадна “МҮОНТ”, “UBS”, “Монгол HD TV” зэрэг телевиз, “МҮОНР”, “102.5”, “Авторадио 96.3”, “Гэр бүлийн радио-104.5”, “Лавайн эгшиг-95.7” гэх мэт арваад хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн дундуур гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг шууд дамжуулах боломжтой аж.
DA
Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн техник хэрэгсэл, программ хангамж суурилуулах, сүлжээ кабелын холболтын үйл ажиллагааг бүрэн гүйцэтгэлтэй хийсэн байна. Улаанбаатар хотын 6 дүүрэгт (Баянгол дүүрэгт 3 метрийн 4 цамхаг, 8 метрийн 1 цамхаг, Баянзүрх дүүрэгт 3 метрийн 6 цамхаг, 8 метрийн 5 цамхаг, Сүхбаатар дүүрэгт 3 метрийн 3 цамхаг, 8 метрийн 2 цамхаг, Сонгинохайрхан дүүрэгт 3 метрийн 11 цамхаг, Хан-Уул дүүрэгт 3 метрийн 4 цамхаг, Чингэлтэй дүүрэгт 3 метрийн 4 цамхаг) зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 40 цамхаг суурилуулсан. Өргөн нэвтрүүлгийн EBS тоног төхөөрөмжийг 3 телевиз (МҮОНРТ, UBS, Монгол HD), 5 FМ радиогийн (Улаанбаатар фм 102.5, Авто радио 96.3, Гэр бүлийн радио 104.5, Лавайн эгшиг 97.5, МҮОНРТ-ийн 1-р суваг) газруудад байршуулан туршилтын ажлыг амжилттай зохион байгуулж явуулсан аж.
S
Одон орон геофизикийн судалгааны төвийн газар хөдлөлт, судлалын секторын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Дундговь аймгийн Дэрэн, Булган аймгийн Могод, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд нь газар хөдлөлтийн идэвхижил өндөртэй бүсэд оршиж байгаа бөгөөд эдгээр сумд нь Улаанбаатар хотоос 170-300 км зайтай орших бөгөөд газар хөдлөлтийн долгион нь газрын гүнээр 2.5-3.8 км/сек хурдтай тархдаг. Тиймээс энэ хугацаанд “амжиж анхааруулах” системийн гол зорилго оршиж байна. Жишээ нь: Улаанбаатар хотоос 300 км зайтай Булган аймгийн Могод сумын нутагт газар хөдлөлт боллоо гэхэд газар хөдлөлтийн аюултай долгионыг газрын гүнээр бидэнд ирэхээс 78-120 секундын өмнө сансрын хиймэл дагуулын холбоогоор ООГФСТ-д бүртгэн авч 5-10 секундэд зохиох тооцоолол хийж үлдсэн 73-110 секундэд Зарлан мэдээллийн төвөөс амжиж хүн амд зарлана гэсэн үг юм байна.
A
СЭТГЭГДЭЛ БИЧИХ