Ц.Мянганбаярыг хилээр гарахыг хоригложээ
"Монгол газар"-ын Ц.Мянганбаярт УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл түүнийг гадаадад гарах, явах эрхийг нь түр хязгаарласан тухай эх сурвалж мэдээллээ. Учир нь, эрүүгийн хэрэгт татагдан байцаагдаж байгаа хүн учраас гадаадад гарах, явах эрхийг нь түр хязгаарладаг гэнэ.
Ц.Мянганбаярыг Өвөрхангай аймгийн Уянга сум дахь Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, Олон-Овоотын ордыг арилжааны банкуудад давхардуулан барьцаанд тавьж 169 тэрбум төгрөгийг залилсан хэргээр шалгаж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ