Коксжсон түлшийг ирэх сараас нийлүүлнэ
Сар бүхний эхний долоо хоногийн пүрэв гаригт Ардчилсан намаас сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа өнөөдөр ТЭЦ-II цахилгаан станц дээр хийлээ. Энэ удаагийн уулзалтын сэдэв нийслэлийн утаа байсан юм. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон ТЭЦ-II дулааны цахилгаан станцын удирдлагууд оролцлоо.
2010 оноос нийслэлийн утааг багасгах зорилгоор Агаарын чанарын алба, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо зэрэг олон байгууллагууд утааны эсрэг тэмцэж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын тусгай сан - Цэвэр агаарын сан нь 2011, 2012, 2013 онд улсын төсвөөс нийт 92,5 тэрбум төгрөг төсөвлөж байснаас 2013 оны аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 67 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
БЙ
Утааг бууруулахын тулд сайжруулсан зуух, боловсруулсан түлш, бусад арга хэмжээ зэргийг авч хэрэгжүүлж байгаа юм. Үүний нэг нь 16,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ТЭЦ-II-ийг түшиглэн дулаан, боловсруулсан түлшний үйлдвэр барихаар 2010 оноос гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна. Гэрээний дагуу түлш боловсруулах үйлдвэрийг 2012 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч өнөөдрийг болтол ашиглалтад оруулаагүй байгаа. Энэ төслийг “Аморе интернэшнл” ХХК хэрэгжүүлэхээр тендерт ялсан бөгөөд тус компанийн зүгээс тайлбарлахдаа “ТЭЦ-II түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах ажлыг 2010 оноос эхлүүлсэн. Бид нийт дөрвөн чиглэлээр цогцолборыг барьж байгуулах байсан. Тодруулбал, дулаан дамжуулах зуух, коксжсон түлш нийлүүлэх үйлдвэр, бүтээгдэхүүн хадгалах агуулах гэсэн чиглэлээр барих байсан. Гэвч дулаан дамжуулах зуухны нэг нь ашиглалтад орох боломжгүйгээгээс цогцолборын ажил зогссон. Үйлдвэрийн хувьд ажил дууссан ч барих ёстой хоёр зуухны нэгийг нь бариагүй учраас энэ асуудал гацсан юм. Компаний зүгээс зохиох хариуцлагаа хүлээнэ” гэсэн тайлбарийг хэлж байна.
ЙБ
Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв хэлэхдээ “Нэгэнт зуухны асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа учраас бид энэ сардаа багтааж, боловсруулсан түлшийг үйлдвэрүүдээс авч коксжсон түлшийг нийлүүлэхээр төлөвлөж байна. Энэ сардаа багтаан 5500 тонн орчимыг нийслэлийн иргэдэд тараах юм” гэлээ. Хагас коксжсон түлшийг тонн тутмыг 170 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөөд байгаа аж.
ы
Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгж нэг тонн үртсэн шахмал түлшийг 150000 төгрөг, Цэвэр агаарын сангаас түлш авсан хэрэглэгчид үртсэн шахмал түлшний тонн тутамд 48000 төгрөг, хагас коксон шахмал түлшинд 72000 төгрөгийн татаас олгож байгаа юм байна. Боловсруулсан түлш нийлүүлэхтэй холбогдон гарах зардлыг мөн Цэвэр агаарын сангаас санхүүжүүлдэг. Үүнд, хэсгийн ахлагч нарын цалин, гэрээт борлуулагчдын урамшуулал, түлшний агуулахын түрээс, тээврийн зардал зэрэг ордог аж.
й
Энэхүү уулзалтын үеэр Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, зуух тараах, боловсруулсан түлш, цахилгаан станцууд барих зэрэг олон арга хэмжээ авч байгаа. Түүнчлэн шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Зам тээврийн яамны захиалгаар нийтийн тээврийн их багтаамжийн автобусыг дизель-хийн хосолмол хэрэглээнд шилжүүлэх, автомашин хийгээр цэнэглэх станцууд байгуулах, цахилгаан тээврийн хэрэгсэл дуобус угсрах, Баянзүрх дүүргийн 4-р хороо, Цагаан даваа, Цагдаагийн академи, Ус-15 орчмын халаалтын зуухнуудыг татан буулгаж төвлөрсөн дулаан хангамжид холбох, Дэнжийн 1000 орчим дулаан хангамжийн шугам хоолой, ЦТП байгуулах, Туул, Сэлбэ голын эхийг сэргээх, урсацыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгаа, экогеохимийн үнэлгээ, зураг зохиох, гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нүхэн жорлон, муу усны нүхийг ариутгах, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хур хогийг зайлуулах, нийслэлийн тохижилт үйлчилгээний байгууллагуудад үнс тээвэрлэх тусгай зориулалтын 28 ширхэг автомашин нийлүүлэх, агаарын чанарын хяналт шинжилгээний чадавхийг бэхжүүлэх зорилгоор лабораторийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх, гэр хорооллын айл өрхүүдэд хий, цахилгаан, шалны халаагуур нийлүүлэх, мониторинг судалгааны ажил, мэдээлэл сурталчилгаа, сургалт зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаа танилцуулсан. Мөн Агаарын чанарын мэргэжлийн албанаас мэдээлснээр агаарын чанарыг хянах суурин харуулуудын хяналт шинжилгээний дүнгээр өнгөрсөн өвлийн галлагааны үе буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд түүхий нүүрсний шаталтаас ялгардаг хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламж өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар, том ширхэглэлт тоосонцор (РМ10)-ын дундаж агууламж 29.5 хувиар тус тус багассан гэсэн мэдээллийг өглөө.
бу
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ