
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, Дархадын хотгороор 10-15 хэм, Алтайн нурууны хойд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 4-9 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ