Өнөөдөр болох үйл явдлын тойм

12.00 цагт "Монгол түмний эрийн гурван наадмын мөнхийн цогцолбор”-ын талаар МУ-ын дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, МУ-ын тод манлай уяач Э.Эрдэнэчулуун Д.Даваахүү, МУ-ын мэргэн Ц.Хүдэрчулуун тэргүүтэй хүмүүс хэвлэлийн бага хурал зарлалаа.
6
СБД-ийн 7 дугаар хороололд
11.00 цагт “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комиссоос журмын дагуу шалгарсан эхний ээлжийн 300 айлын орон сууцанд орох 138 өндөр настан, албан хаагчид байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа болно. Хотын удирдлагууд оролцоно. /холбогдох утас: 91040607/
5
Төрийн ордны “Төрийн музей”-н баганат танхимд
Морин цагт /11.40-13.40/ “Цагаан морин жил гэрэл зурагт” Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд Ардчилсан хувьсгалын түүхэн агшнуудыг мөнхөлсөн сэтгүүлч Амарсанаа Цацралт Энхболд нарын уран бүтээл - гэрэл зургуудыг дэлгэн үзүүлнэ.
6
Оросын шинжлэх ухаан соёлын төвд
15.00 цагт Нийгмийн зүтгэлтэн, их сэтгэгч, тайз дэлгэцийн урлагийн нэрт онолч, найруулагч, жүжигчин В.Э.Мейерхольдын бүтээлийн түүвэр монгол хэлнээ орчуулжээ. Тус бүтээлийн нээлтийг хийнэ. Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх зэрэг хүн оролцоно.
6
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд
08.00-13.00 цагт Сэтгэц наркологийн багийн үйл ажиллагааг сурталчилж СЭМҮТ-өөс Сэтгэцийн эрүүл мэндийн хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн хоёрдахь хөтөлбөр, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтууралтай тэмцэх тухай хууль сурталчилах ажлыг зохион байгуулна.
6
Хангарьд ордоны 14 давхарт
10.00 цагт Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, худалдаа үйлчилгээнд тавигдах шинэ шаардлагын талаарх сэдэвт сургалт болно.
6
Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд
09.00-16.00 цагт Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн засгийн газартай хамтран 2013-2016 онд хэрэгжүүлэх Хот суурин газар, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтыг чадавхийг сайжруулах шинэ төслийн нээлтийн семинар болно. Шадар сайд Д. Тэрбишдагва, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу нар нээлтийн үг хэлнэ.
6
Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд
18.00 цагт Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарна. Нээлтэнд Төрийн өндөрлөгүүд зочид төлөөлөгчид, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд оролцоно.
6
Үндэсний музейд
12.00 цагт "Амрыг эрье" гэрэл зургийн уралдаан нээлтэй хийнэ.
6
Цайз захын үзүүрт байрлах Хурд группын байранд
12:00 цагт ССАЖЯамны санхүүжилтээр орон нутгийн музейнүүдэд Пургон автомашин өгөх үйл ажиллагаа болно.
6
МN мэдээллийн төвд
11.30 цагт Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заяу тайж” нийгэмлэгээс дундаас доош буюу орлогогүй өрхүүдэд зориулсан орон сууцны асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт “Хужирт” эрдэст ус үйлдвэрлэгч компаниас Өрсөлдөөний болон Зар сурталчилгааны тухай хууль зөрчс өн компаниудын талаар мэдээлэл хийнэ.
7
Бусад
09:00 цагт Жиргээчидийн санаачилгаар МОХ -ны ажилчид болон оюутнууд хамтран Замын цагдаа нар, ТҮК -ийн ажилтнуудад Маск тараана.
Нэрт яруу найрагч, шатрын спортын мастер Ц.Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн болно. /Дэлгэрэнгүй мэдээллийг 96048404 дугаараас авна уу/
Сэргээн засах хөгжил Үндэсний төвд болж буй төв эмнэлэг, дүүргийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн угтах үйлчилгээний ажилчдыг хамруулж буй дохионы хэлний анхан шатны сургалт өндөрлөнө.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ