Дорноговийнхон Засаг даргаа огцруулжээ
Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 3, 4-нд болж, аймгийн Засаг дарга П.Ганхуягаа огцруулжээ. Түүнийг огцруулах болсон шалтгаан нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийг 2016 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт муу, эдгээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн, зарим сумын Засаг дарга нарын буруутай үйл ажиллагааг хаацайлж, өөгшүүлсэн, тендер болон газар өмчлүүлж, ашиглуулсан гэх үндэслэлтэй гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ