Өнөөдөр 600 ширхэг маск тараана
Жиргээчдийн санаачилгаар МОХ холбооны ажилчид, сайн дурын 60 оюутантай хамтран Замын цагдаа нар болон ТҮК-ийн ажилчдад амны хаалт /маск/ тараах үйл ажиллагаа өнөөдөр 11.00 цагаас эхэлнэ.
Байнга гадаа буюу утаан дунд ажилладаг эдгээр ажилчинд 600 ширхэг амны хаалтыг тарааж өгөх юм байна. СБД-ийн 32-ын тойрог орчимд ажиллаж байгаа замын цагдаа, ТҮК-ийн ажилчдад эхэлж маскийг тараах ба 7-н буудал, таван шар зэрэг хотын төвөөс зайдуу ажилчдад өдрийн цагаар хүргэнэ. Харин оройн 19.00-20.00 цагийн үед хотын төв орчимд ажиллаж байгаа хүмүүст өгөх юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ