Батлан хамгаалах яам халдлагад өртөв
Йемен улсад өнөөдөр томоохон халдлага гарчээ. Амиа золиослогч хоёр этгээд машинд бөмбөг дэлбэлж, зэвсэглэсэн 12 этгээд нийслэл Сана хот дахь Батлан хамгаалах яамны барилга руу дайрч, тэсрэх бөмбөг дэлбэлжээ.
Энэхүү халдлагаар 52 хүн амиа алдаж, шархдагсдын тоо 167 хүрсэн байна. Тэсрэх бөмбөг зөвхөн Батлан хамгаалах яамны барилгаар зогсохгүй цэргийн эмнэлэг, гурван яамны барилгыг сүйтгэжээ. Амиа алдсан иргэдийн дотор Йемен улсын ерөнхийлөгчийн төрсөн дүү болон батлан хамгаалах яамны удирдлагууд байжээ. Зэвсэглэсэн этгээдүүд цэргийн хувцастай байсан гэж хохирогчид мэдээллэсэн байна. Тус улсын ерөнхийлөгч Абд Рабби Мансур Хади “Батлан хамгаалах яамны ажилтнуудтай уулзаж, хэргийн шалтгааныг 24 цагийн дотор тодруулах үүрэг” өгчээ.
Өнгөрсөн 2012 оны тавдугаар сард Аль-Кайда бүлэглэл Сана хот дахь цэргийн судалгааны байгууллагад халдлага үйлдэж, 100 гаруй цэргийг хороож байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ