Микронез улстай дипломат харилцаа тогтоожээ
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Холбооны Микронез Улстай Бээжин хотноо дипломат харилцаа тогтоожээ.
Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлан ийнхүү дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Бүгд Найрамдах Холбооны Микронез Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Акийно Сусаяа нар гарын үсэг зурсан байна.
Дашрамд дурдахад, Микронезийн Холбооны Улс нь Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр гэсэн нэрийн дор НҮБ-аас АНУ-ын захиргаанд итгэмжлүүлсэн нутаг дэвсгэр байгаад 1979 оны 5 сарын 10-нд өөрийн засаг захиргаатай болж, улмаар 1986 оны 11 сарын 3-нд тусгаар тогтножээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ