Монгол автобус удахгүй замд гарна

img

Монгол инженерүүд нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобус анх удаа үйлдвэрлэж байна. “Цахилгаан тээвэр” компани троллейбус, цахилгаан болон дизель хөдөлгүүртэй дуобус үйлдвэрлэж байсан бол “Эрдү” компани өөрийн сан хүүжилтээр JEA-800М загварын  автобус угсарч байгаа аж. Шинэ жилийн баярын өмнө замд гаргахаар төлөвлөсөн монгол автобусны эд ангийг ОХУ, Япон, БНСУ, Хятадаас авчирчээ. Машин угсарч буй инженер техникийн ажилтнуудаа дээрх орнуудад сургасан байна. Монгол автобус нь түлш бага зарцуулна. Евро стандарт гурвыг хангасан. Энэ нь хорт утаа бага ялгаруулдаг, хурд сааруулах цахилгаан механизмтай гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene door bichsen hoyr nohor ymarch oodrog uramgui mya umaa oorsdoo tegvl buteecheech chadahuu lol
2011-12-03
ашгүй дээ. Нэг юм ч гэсэн угсарч сурвал болоош дээ.
2011-12-02
Gadnaas belen ed angiudiin avchaad l zugeer l ugsarch bgazde ymar shineer hiij buteesen bish d
2011-12-02