"Мөсөн цирк" маргааш нээлтээ хийнэ
Ердөө сарын дараахан айлчлах гэж буй шинэ жилийн баяраар бяцхан үрсээ хэрхэн баярлуулах талаар бодсон уу эцэг, эхчүүд ээ. Хаанахынх нь үл мэдэгдэх амттан бэлэглэснээс гайхамшигтай нэгэн тоглолт үзүүлбэл ямар санагдаж байна. “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ-ынхан Монголын үзэгчид, хүүхэд багачуудын шинэ жилийн баярт зориулан дэлхийд алдартай “CIRCUS ON ICE” буюу Мөсөн циркийн тоглолтыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг явуулж байна. Монголд анх удаа тоглох гэж буй “Мөсөн Цирк Монголд” нэртэй шоу ирэх сарын 7-оос АСА циркэд болох юм. Мөсөн циркийн тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11:00, 15:00, 19:00 цагаас тоглогдоно. Тасалбарын үнэ суудлынхаа байршилаас хамаараад 10.000, 15.000, 20.000 төгрөг бөгөөд vip суудлын тасалбар 30.000 төгрөгийн үнэтэй юм байна. “11-99” дугаарт залгаж тасалбараа үнэгүй хүргүүлэх боломж бас нээлттэй. Гэр бүлээрээ үзэх үзвэр төдийлэн элбэг биш байдаг манай орны хувьд шинэ жилийн баярт өдрүүдэд хайртай хүмүүстэйгээ хамтдаа дэлхийн жишиг тоглолтыг үзэж бяцхан үрсээ баярлуулах боломжыг бүү алдаарай. Энэ жилийн шинэ жилээр “мөстэй” бэлгээ сонгоорой эцэг эхчүүдээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ