Ахмадууд сард 110-170 мянган төгрөгийн түрээс төлнө

img

Хүйтнийг ч үл ажран, нэгнээ сугадаж, нөгөөд түшүүлсэн өвөө эмээ нар цугласан нэгэн арга хэмжээ Ногоон нуур орчимд боллоо. 10, 20 жилийн өмнө өргөдлөө өгч цөхрөнгөө барж байсан ахмадуудын магнайг тэнийлгэсэн уг арга хэмжээ нь “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн нэгдүгээр ээлжийн байрны нээлтийн ёслол байв. Нийт 300 айлын зориулалттай энэхүү орон сууцны эхний 138 оршин суугчид ийн эрхийн бичгээ гардан авлаа. НИТХ-ын дарга Б.Баттулга,  нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат зэрэг албаны хүний гардуулсан эрхийн бичиг өөрийн гэсэн орон гэргүй өндөр настнуудад баярт үйл явдал байсан юм. “Бэрэн” группын барьж байгуулсан уг орон сууц 25.8-37.3 мкв-ын хэмжээтэй нэг өрөөнүүдтэй бөгөөд байрны түрээс сард 77 400-111 900 төгрөг байхаар тооцжээ. Үүн дээр цахилгаан, дулаан, цэвэр бохир усны үнэ нэмэгдээд нэг өндөр настан сард 110 000-170 000 төгрөгийн түрээс төлөх аж. Хотын захиргаа 1995 оноос ахмадуудаас өргөдөл хүлээн авч, очер дугаарт оруулж эхэлсэн бөгөөд дарааллын дагуу оршин суугчдыг сонгосныг Захирагчийн Ажлын Албаны орон сууц хариуцсан мэргэжилтэн Д.Шийтэр хэлж байв.  1995-2012 он хүртэлх хугацаанд нийтдээ 8600 иргэн орон сууц хүссэн өргөдөл өгчээ. Зөвхөн энэ оны эхний арван сарын байдлаар 2417 өндөр настан орон сууц хүссэн байна. Энэ өндөр настнуудад улсаас орон сууц өмчлүүлэх боломжгүй учраас халамжийн хэлбэрээр ийн түрээсийн орон сууц барьснаа нийслэлийн удирдлагууд дуулгаж байсан юм. “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийт 4 000 айлын сууц баригдах бөгөөд ирэх оны төсөвт 10 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ºíäºð íàñòàíû õ¿¿õýä :
1996 îíîîñ õîéø çàõèàëãàà ºã÷ áàéãààä íàñ íü ã¿éöýýã¿é íàñòàíãóóä õººðõèé áîëæ, òýä íàðûí áàéíãûí àñðàìæèíä áàéñàí õºãæëèéí áýðõøýýëòýé ,àì á¿ë õàìò áàéñàí õ¿íèé ºðãºäºë õ¿÷èíòýé áàéõ áîë óó
2013-12-08
202.131.234.234 минь дээ:
ядаж гүйцэд уншаад бухимдалдаа !!!!!!!!!!!!
2013-12-07
altaa:
saihan bainaa.hoorhii muu eej aav shig min hymyys b.na da. ovol dulaan bairand hahahaasaa usaa avaad dulaahan oo.d cuugaad hoorhii doo. bi l huvidaa aimaar bayarlaj bna.minii eej aav shig l hymyys b.na.bayarlalaa.ene hymyysiin omnoos bi l ih bayarlaj b.na shy
2013-12-07
уншаач:
бэрэн групп барьсан гээд бичцэн байгаам бишүү. уншсаныхаа дараа элдэв юм тэнэгтээч
2013-12-06
mal setgvvlchee hen hezee barsan ym yagaad a:
mal setgvvlchee hen hezee barsan ym yagaad ahmaduud orov geed tsogts ym hvrgeeechee
2013-12-06
sain baina :
bolj de hoorhii
2013-12-06
ghаэ:
болж л байна шд.
2013-12-06
burma:
ymaadaa hdn ahmaduud ch gsn saihan amidarch bga ni boloo dooo
2013-12-06