Гэмт хэрэг, зөрчлийн 1727 дуудлага иржээ

img

Өчигдрөөс өнөө өглөөний 08.00 цаг хүртэл  нийслэлийн цагдаагийн байгууллагад  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1727 дуудлага, мэдээлэл иржээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 43 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд  бусдын биед гэмтэл учруулсан 3, хулгайлах 7, булаах 1, танхайрах 10, зам тээврийн хэрэг 21, осол 15 гарч 21 хүн гэмтсэн  байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ