Хятадын шүүх Ж.Дамдины амийг өршөөжээ

img

Одоогоос зургаан жилийн өмнө хар тамхи тээвэрлэсэн хэргээр Монгол Улсын иргэн Ж.Дамдин БНХАУ-ын Ардын шүүхээс цаазын ял сонссон билээ. Тэгвэл тус улсын шүүх түүний амийг өршөөжээ.

Учир нь 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын Ардын дээд шүүхэд  түүний амийг хэлтрүүлэх хүсэлт илгээж байсан аж.

Энэ дагуу 2011 онд хүмүүжигч Ж.Дамдины цаазаар авах ялыг хоёр жилээр хойшлуулаад байсан гэнэ. Харин саяхан Хятадын Ардын шүүхээс түүний амийг хэлтрүүлж, цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар өөрчлөх шийдвэрийг гаргасан тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар мэдэгдлээ.

Тэрбээр “Хар тамхины хэргээр цаазын ял сонссон Ж.Дамдины амийг Хятадын Ардын шүүхээс өршөөхдөө анх удаа гэмт хэрэг үйлдсэн, сайн хүмүүжсэн зэргийг нь харгалзан үзсэн. Энэ тухай албан ёсны шийдвэрийг Бээжинд суугаа манай улсын Элчин сайдын яаманд илгээсэн” гэв.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol eej:
ovoo doo. burhan mini.
2013-12-06