Ц.Тамара: Г.Баасан шиг өөрөө байр авчихаад дуугүй болохгүй
Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заяу тайж” холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны үүсгэн байгуулагч Ц.Тамара Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо болон Налайх дүүргийн Гордокт нийтдээ 1200 айлын орон сууцны барилга бариулахаар тус бүр 3 орчим га газар авчээ. Ингээд тус орон сууцны барилгуудынхаа зураг төслийг гаргаж, дэд бүтцийн асуудлыг шийдсэн хэдий ч үүнийг төрөөс дэмжихгүй байгаад тэрээр сэтгэл дундуур байгаагаа хурлын үеэр хэллээ. Иймээс өнөөдөр Засгийн газар болон Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлд мэдэгдэл хүргүүлж буй аж.
Дээрх орон сууцны барилгуудыг барьж байгуулснаар өрх толгойлсон эмэгтэйчүүд, асрах газраас амьдралд хөл тавьж буй залуус, түрээсийн байр хөлслөгчид, өндөр настнууд гэх мэтчилэн нийгмийн эмзэг бүлгийнхэн амьдрах орон байртай болох юм байна. Дээрх хоёр байршилд орон сууц барихын зэрэгцээ ноос, ноолуур боловсруулах болон тоосгоны үйлдвэрийг мөн байгуулахаар төлөвлөжээ. Иймээс өнгөрсөн сард 2014 оны төсвийг батлагдахаас өмнө энэ талаараа 5 удаа албан бичиг хүргүүлсэн боловч ирэх оны төсөвт 1200 айлын орон сууцыг барих талаар тусгагдаагүй аж.
6
Бид хэвлэлийн бага хурлын үеэр Ц.Тамаратай цөөн хором ярилцлаа.
7
-Та холбооныхоо талаар товч танилцуулаач?
-Манай холбоо 2000 онд байгуулагдсан. Үүнээс хойш 13 жилийн турш би эмзэг бүлгийн иргэдэд чиглэж, орц траншейгаар амьдардаг хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Гэтэл миний хийсэн ажлыг төрөөс огт дэмжихгүй болохоор үр дүнд хүрэхгүй юм. Би өнгөрсөн хавраас эхлээд л орц, траншейгаар амьдарч байгаа иргэдэд анхаарлаа хандуулахыг анхааруулж, зөндөө ярьсан. Гэтэл ямар ч ажил хийхгүй байсаар өвөлтэй золголоо. Энэ хүйтэнд маш олон хүн хөлдөж үхэж байна. Монгол хүний үнэлэмжийг сайжруулах хэрэгтэй. Үүнд төр анхаарах цаг болсон.
7
-Хүйтний улиралд орон гэргүй хүмүүсийг байрлуулах газар манайд байдаггүй юм уу?
-Христын хэдэн сүм бий. Эдгээр газруудад хүний эрх маш их зөрчигддөг. Жишээ нь, тэнд байгаа хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс тусгаарлаж, зөвхөн библи уншуулдаг. Гэтэл манай төр засаг үүнийг нь дэмжээд эдгээр сүмүүдэд санхүүжилт олгодог гэсэн.
6
-Эмзэг бүлгийн иргэдийн амьдрах орон сууцны барилгаас бусад асуудал шийдэгдсэн гэж та ярилаа. Энэ талаараа тодруулаач?
-Тиймээ. Би “Дээшлэх хотхон” I, II-ыг байгуулахаар Сонгинохайрхан дүүрэгт 3 га, Налайхын Гордокт 2.4 га газар авсан. Ингээд өөрөө олон сар гүйж хөөцөлдөж байж зураг төслийн компаниудаар зурагт төслийг нь хийлгээд, 18 сая төгрөгөөр дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэсэн. Ингээд орон сууцны барилгаас бусад бүх асуудлаа жин тан болгоод Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Очирбатад өгсөн боловч авч хэлэлцээгүй. Иймээс төсөв батлагдах үеэр мөн мэдэгдэл хүргүүлсэн ч хайхарсангүй.
7
-Энэ хоёр барилгыг барихад хичнээн төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа юм бол?
-Нийтдээ 60 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна. Гэтэл сая улсын баяр наадмаар 54 тэрбум төгрөгийг зүгээр л баярлахад зарцуулсан. Уг нь бол дээрх хоёр орон сууцны барилга баригдвал 1200 өрхийн нийтдээ 5000 орчим хүн дулаахан тав тухтай орох оронтой болох юм.
7
-Та түрүүн 2008 онд траншейнд өдөр хоногийн өнгөрөөж байгаа иргэдийн судалгааг гаргаж, тухайн үеийн Ерөнхий сайдад хүргүүлж байсан гэлээ. Үүнд чинь хариу өгсөн үү?
-Энэ судалгааг хүргүүлсний дараа тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр надад 7 хоногийн дараа хариу өгсөн. Үүндээ төрөөс 10 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн сангаас 9 сая ам.долларыг эдгээр хүмүүст зарцуулахаар болсон тухай мэдэгдэж, тухайн үеийн НХХЯ-нд очиж уулзахыг мэдэгдсэн. Гэсэн боловч тухайн үеийн яамнаас нүдэнд харагдах ямар ч ажил хийгээгүй атлаа дараа нь сонсох нь ээ баахан судалгаа энэ тэрд мөнгө зарцуулчихсан байсан.
7
-Танай холбоонд хичнээн эмзэг бүлгийн иргэн харъяалалтай байдаг вэ?
-Ер нь бол бүх л өрх толгойлсон эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд манай холбоонд харъяалагдана. Яг байнгын холбоо харилцаатай байдаг 200 орчим хүн байдаг.
Үүнд нэмээд нэг зүйл хэлэхэд надад өнөөдөр ингэж явлаа гээд юу ч наалдахгүй. Гэхдээ би эмзэг бүлгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө цаашид явах болно. Би Г.Баасан шиг өөртөө байр аваад чимээгүй болохгүй. Эмзэг бүлгийн хүмүүстээ байр авч байж сална. Бидний хүргүүлж буй шаардлагын хариу 7 хоногийн хугацаатай. Энэ хооронд хариу өгөхгүй бол дараагийн шатны тэмцлийн хэлбэрт шилжинэ.
7
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ