Ерөнхий сайд оюутнуудад лекц уншлаа

img

Ерөнхий сайд Н.Алтанхуяг МУИС-ийн дугуй танхимд оюутнуудад лекц уншлаа. Хорин дөрвөн жилийн өмнө тэрбээр энэ танхимд оюутнуудад хичээл зааж байсан юм. Чөлөөт сонгууль, олон намын тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөө, ил тод байдал, шинэчлэлт өөрчлөлт зэрэг ойлголт өнөөдрийн бидний амьдралд хэвийн зүйл болжээ. Харин тэр үеийн нийгэмд цоо шинэ үзэгдэл байсан гэдгийг дурслаа. Гэхдээ 1990 онд ярьж байсан “өөрчлөлт шинэчлэлт”, “ил тод байдал"-ыг нийгмийн бүх хүрээнд гардан хийх боломж одоо л бидэнд олдож байна. Энэ өөрчлөлтийг хэн нэг дарга биш, иргэд өөрсдөө хийж байгаа юм гэдгийг онцолъё. Шинэчлэлийн Засгийн газар залуусынхаа, иргэдийнхээ үгийг сонсч, хэлснийг нь дэмжиж ажил болгохыг хичээж байна гэлээ.

Чөлөөт ярилцлагын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг юм шүү гэж захиад ардчилал гэдэг дураараа байхын биш, чөлөөтэй, хариуцлагатай байхын нэр гэдгийг залууст санууллаа.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

****:
"дал" хэзээ буух вэ? гэдэг лекц тавьсан бол би ч очиж сонсохоор л байлаа...
2013-12-07
сёсёөа:
ямар ч байсан элбэгээ цэргийн сэтгүүлийн, женко зургийн техниккум төгссөн байж лекц уншаад байхад жинхэнэ профессор уншилгүй яадгий
2013-12-06
сёсёөа:
ямар ч байсан элбэгээ цэргийн сэтгүүлийн, женко зургийн техниккум төгссөн байж лекц уншаад байхад жинхэнэ профессор уншилгүй яадгий
2013-12-06
ганхуяг:
ан-ыг нэгдэх ажлын анх сэдсэн хүн бөгөөд ан-ын дарга 13 жилийнхээ ой дээр багшилж байсан газраа лекц уншиж яагаад болохгүй гэж. ямар ман-ын дарга шиг муис-ыг үлгэн салган төгссөн биш тэнд багш байсан хүн. энхболд эцгийнхээ нэрээр төлөвлөгөөт эдийн засгийн социализмийн онол заалгасан бол наад хүн чинь физ- математикийн салбарыг улаан дипломтой төгссөн юм билээ

mongol hun:
hoosh chi end tend ochij showuu hij bhar naad omnoh ajilaa oligtoihon higeechee ard tumen chin elgeree hevtlee har malaa bid eh orondo ezen hun shig amidarmaar bna
2013-12-06