Б.Халиуны хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцжээ

img

Монгол Улсын гурван иргэн өнгөрсөн аравдугаар сард Малайзад хар тамхины хэргээр саатуулагдаад байгаа билээ. Тэдний нэг нь хар тамхины томоохон сүлжээнд  байдаг, нутаг нэгтнүүдээ энэ төрлийн хэрэгт уруу татсан Б.Халиун юм. Түүний гэрт өнгөрсөн хавраас эхлэн Малайзын хууль хяналтын байгууллагынхан нэгжлэг хийхэд  их хэмжээний героин хадгалж байсныг илрүүлсэн гэдэг.

Тиймээс тус улсын цагдаагийн газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. ГХЯ-ны эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнд холбогдох шүүх хурал хэд хэдэн удаа хойшилжээ. Учир нь түүний хэргийг дахин нягтлаж үзэх шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж.

Дашрамд дуулгахад, гадаадад ял эдэлж байгаа145 иргэнээс 26 нь хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон байна. Тэдний ес нь эмэгтэй, 17 нь эрэгтэй, цаазаар авах ялтай тав, хугацаагүй хорих ялтай нэг, 5-10 жилийн ялтай дөрөв, 10-15 жилийн ялтай 12, 15-аас дээш жилийн ялтай гурван хүн байгаа ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ