А.Шоовдор нарыг батлан даалтад гаргажээ
“Хөтөлийн Цемент, шохой”-н үйлдвэрийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, нарын долоон хүнийг ар гэрийнхэн болон өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргажээ. Тэдний хэргийг мөрдөн байцаалт энэ сарын эхээр дууссан бөгөөд хэрэг Прокурорын байгууллагад шилжжээ.
Тэднийг хэд хэдэн томоохон тендерийн сонгон шалгаруулалтыг будилаантуулсан, нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, албан тушаалаа ашиглан танил талдаа ашигтай байдлаар шийдвэр гаргаж байсан хэмээн сэжиглэж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ