Дуайт Ховард, Рондо, Крис Полыг тойрсон бор шувуу


Супермэн Дуайт Ховардыг Орландогоос сэтгэл хөрсөн тухай мэдээлэл NBA эхлэх болсны дараахан хэвлэлүүдээр гарч эхэлсэн.
Орландо Мэжикийн менежер Отис Смит үүнийг албан ёсоор няцаагаагүй бөгөөд Ховардыг ирэх зун чөлөөт агент болох үеэр нь Бостон Селтикс өөрийн болгохоор санаархаж буй тухай америкийн хэвлэлүүд бичжээ.
Төвийн байрлалд асуудалтай байдаг Бостонд Дуайт Ховард шиг төвийн тоглогч хамгийн чухал гэдэг нь тодорхой.
Бостон Селтикстэй холбоотой өөр нэгэн мэдээлэл гарч эхэлсэн нь тус баг холбон тоглогч Ражон Рондог өндөр үнээр зарж хариуд нь түүнтэй дүйцэхүйц оноо авдаг тоглогч хайж байгаа гэнэ.
Ражон Рондог ямар ч баг авахаар сонирхох нь тодорхой. Зарим ажиглагчид Рондотой дүйцэхүйц тоглогч гэвэл Крис Полыг нэрлэж болох бөгөөд харин Пол нь өөрөө Нью-Йорк Никстэй гэрээ байгуулах гэж байгаа хэмээн бичиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ