Н.Алтанхуяг: 21 мянган төгрөгийг авах хүсэлтэй хүн цөөн байгаа байх

6
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Иргэдэд олгосон хувьцаа хүчинтэй юу? Хэрвээ хүчинтэй бол ард иргэд хувьцаагаа эргэлтэд оруулмаар байна. Сурагчдын дүрэмт хувцсыг тойрсон асуудал их байна. Зарим иргэд худалдаж авах гээд олохгүй байна. Зарим сургуулийн эцэг эхчүүд дүрэмт хувцасыг буцааж байна. Цалин, тэтгэврийн асуудал их яригдаж байна. Гурилын үнэ өссөн бол будаа ид, будааны үнэ өссөн бол гурил ид гэж Засгийн газар яриад байна. Үүнийг хэрхэх вэ?
-Бүсийн нэмэгдлийн асуудал дээр ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Бусад улс орон дээр судалгаа явуулсан. Баруун болон алслагдсан аймгуудад хууль гаргах бус журмаар зохицуулахаар яриад байна. Ховд аймагт томоохон зах барих гэж байгаа юм билээ. Тиймээс түрээсийн төлбөрийг нь багасгаж байгаагаараа бүсийн нэмэгдэл гэж болно. Бензиний хувийг Увс аймагт аж ахуйн нэгжтэйгээ тохиролцоод 80 төгрөгөөр хямдруулсан байна лээ. Баруун аймагт гурил очихдоо Улаанбаатар хотоос тээвэрлэж байгаа тул үнэ нь өсөөд байсан. Тиймээс хямдруулах асуудалд арга хэмжээ авч байна.
6
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Та бүсийн нэмэгдлийн асуудал дээр тодорхойгүй хариулт өгч байна. Тийм учраас нэмэгдлийн асуудлаар Засгийн газар тодорхой ажил хийхгүй юм байна гэж ойлголоо. Энэ асуудал дээр нухацтай хандана уу. Боловсон хүчний асуудал орхигдож байна. Мөнгө олгох тухай асуудлыг зогсоож болохгүй. Хүмүүсийн амжиргаа муудаж байна. 21 мянган төгрөгийг олгож байхад иргэд хэрэглээгээ зохицуулаад амьдардаг байсан. Зорилтот бүлэгтээ 21 мянган төгрөгийг сар бүр олгох хэрэгтэй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж өгнө үү. Ахмадын байгууллагыг хоёр хуваагаад хууль зөрчсөн тогтоол гаргажээ. Аймгуудын Засаг даргыг яагаад өнөөг хүртэл томилохгүй байна вэ?
-Бэлэнчлэх сэтгэлгээг дэмжихгүй. Хүмүүсийг энэ тал руу битгий уриалаад бай. Өнөөдрийн Улаанбаатар утаанд баригдсан, хүмүүсийн амьжиргаа муу байгааг нэг жил ажилласан Засгийн газар болон над руу битгий чих. Ахмадуудыг хоёр хуваагаагүй. МоАЧХ хамтран ажиллах бичиг ирүүлсэн. Хамтран ажиллахаар болсон. Улстөржихгүйгээр ахмадын төлөө ажиллахаар болсон. Харин үүнийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийнхан үймүүлж байгаа. Дорнод аймагт нэр дэвшигч Бадамсүрэнг өнгөрсөн нэгдүгээр сард томилуулахыг би дэмжээгүй. Дорнод аймагт МАН олонхи байгаа. Тэндээ маргаантай байгаа юм билээ. Харин танай олонхи хуралдаж чадахаа байсан байна лээ.
6
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Бид дээрх асуултуудыг тавиад, Ерөнхий сайд бөөрөнхийлж хариулаад, эсвэл маазруулаад, цаашдаа худал яриад давтамж нэг жил үргэлжиллээ. Засгийн газрын энэ цагийг үр дүнтэй, ажил хэрэгч болгомоор байна. Одоо орон нутгийн ИТХ хуралдаж чадахгүй байгаа. Тэд төсвөө батлуулах гээд арга буюу хуралдлаа. Хөвсгөл, Дорнод дээр жил гаран шүүхээр явуулаад залхааж байна. Хөвсгөл аймаг даргаа сонгосон байна лээ. Одоо та дор нь батламжлах юм байлгүй. Орон нутгийн ажилд ил далд янз бүрийн байдлаар Ерөнхий сайд оролцож байна. 18 аймгаар явахад цалин нэмэх шаардлагагүй, 21 мянган төгрөг сар бүр авах шаардлагагүй гэж байсан гэлээ. Иргэдээс асуулга явуулъя л даа. Гурван жилийн дотор Улаанбаатарын утаа буурахгүй бол хариуцлагыг надтай тооцоорой гэсэн. Ямар ажил хийх вэ? Та төрийн хичнээн чиг үүргийг төрийн бус ямар ямар байгууллагад шилжүүлсэн бэ?
-Та буруу ойлголттой байна. Манай нутгийн яриагаар “улаан цайм хүн” гүжирдэх юм. 21 мянган төгрөгийг авах хүсэлтэй хүн цөөн байгаа байх. Та нар шүүмжил. Эрүүл саруул шүүмжлэлийг секунд тутам сонсож хүлээж авахад бэлэн байна. Ард иргэдийнхээ шүүмжлэл, гомдол саналыг сонсож байдаг. Алдаа бага гаргаж, ажил их хийхийг хүсч байна.
6
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:
-Төсвийн, хөрөнгө оруулалтын орлого тасалдаж байна. Хариуцлага тооцох уу? Ажил, албан тушаалыг улстөржүүлэхгүйгээр томилохоо хэзээ болих юм бэ? Төв аймгийн сумын эмчийг МАН-аас ИТХ-д сууж байсан гээд томилоогүй байна. Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшиж ирсэн хүн шүүхийн шийдвэрээр буруутай нь тогтоогдсон учир томилохгүй гэсэн. Тэгвэл Баянхонгор аймгийн Засаг дарга нар төрийн албанд ажилласан жил нь тэнцээгүй гэсэн үндэслэлтэй байсан. Та огцруулах уу?
-Дорнод, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт нэр дэвшигчийг томилоогүй нь Ерөнхий сайдын зөв гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Бусад аймгийн Засаг дарга нартай холбоотой маргаан байгаа бол шүүхийн шийдвэр гарсны дараа хэлье.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал:
-Сумын эмч нарыг сумын Засаг дарга нь томилдог учир би мэдээлэлгүй байна.
-Чингис бондод бүтэн жил хүү төлөөд хэвтэж байна гэсэн. Энэ бонд манайд орж ирээд нэг жил болж байна. Энэ хөгжлийн хөрөнгө оруулалт болно. Энэ чиглэлээрээ өнөөдөр ашиглагдаад явж байгаа. Агентлагууд дээр төсвийн орлого тасалдаж байгаа шалтгааныг үнэн зөв тогтоох ёстой. 90 гаруй хувь нь эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанаас шууд хамаарахгүй шалтгаанаар тасалдсан. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх зохистой аяныг зохиож байна.
6
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
6
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ