Ким нөхөртөө гэнэтийн бэлэг барив
Реппер дуучин Кейни Уэст, Ким Кардашианы төрсөн өдөр буюу өнгөрсөн аравдугаар сарын 13-нд гэрлэх санал тавьсан билээ. Дуучин залуу төрсөн өдрөө тэмдэглэж буй охиныхоо ээжид хандаж “Ким надтай гэрлээч, би цаг хором бүр чамаас хол байхыг хүсэхгүй байна. Чамайгаа ойрын үед хуримын даашинзтай харахыг чинь сэтгэлээсээ хүслээ” хэмээн хэлснийхээ дараа 100 мянган ам.долларын үнэтэй, цагаан алмаазан бөгж бэлэглэсэн юм.
Харин өчигдөр Ким Кардашиан хайртай залуу Кейнидээ “Гэрлэх саналыг чинь хүлээн авлаа” хэмээн гэнэтийн бэлэг барьсан байна. Тэгэхдээ тэрбээр өөрийн үгээ тусгай онгоцоор агаараар явуулсан аж. Энэ үеэр Нори охин нь хамт байжээ. Хосууд гэрлэх ёслолдоо зориуллан Парис хотоос 20 км-ийн зайтай орших Францын эзэн хаан XIV Людовикийн амьдарч байсан Версаль ордонд хийхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ