“Гадаадын сүмээс мөнгө авахын оронд хуулиа боловсруул”
Төрийн албан хаагчийн эмнэлгийн барилгыг оффис болгохоор Хуульзүйн яамнаас шийдвэрлэсэн. Үүнийг эсэргүүцсэн О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайд болоод Хуульзүйн, Эрүүл мэндийн сайд руу мессэж бичиж, эмнэлгийн зориулалтаар нь ашиглахаар зүтгэж байгаа.
Тиймээс Хуульзүйн сайдын утасны дугаарыг олон нийтэд дэлгэж болох эсэхийг чуулганы хуралдааны үеэр асуув. Харин түүний энэ үйлдлийг эрс эсэргүүцсэн Хуульзүйн сайд Х.Тэмүүжин “Төрийн албан хаагчийн эмнэлэг бол энгийн эмнэлэг биш. Та тангараг өргөсөн цол зэрэгтэй цэргийн албан хаагчдыг бослогод уриалаад байна. Батлах хамгаалахын эмнэлгийг нэгтгэсэн. Юу нь болохгүй гэж. Цэргийн албан хаагчдын эмнэлгийн хүчин чадал сайжирна. Гаднын сүм хийдээс авсан мөнгөөрөө энд тэнд юм тарааж байхын оронд таны төлөө ажиллаж байгаа батлан хамгаалахын албан хаагчдын төлөө юм хийгээч, хуульч ухаантай юм бол. Ёстой арчаагүй, ” хэмээн зандрав.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ