Өнөөдөр хонь өдөр
Өнөөдөр аргын тооллын: 2013.12.7 Бямба гараг Билгийн тооллын: 5. Зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр Наран ургах шингэх: 8.40-17.10. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Их цасан буух улирал 8 цаг 25 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ