Ихэнх нутгаар цас орно

img

Өнөөдөр ихэнх нутаар, шөнөдөө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь,тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 13-18 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3 хэм  хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,Тэрэлж голын сав газраар 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурна шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.Хүйтэрч 8-10 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ