30 настай түвд залуу өөрийгөө шатаалаа
Хятадын Сычуань мужийн Габад дүүрэгт энэ сарын 3-нд Мерума хотын төв талбайд түвд залуу өөрийгөө шатаажээ. 30 настай Кунчон Цэдэн өөрийгөө галдахаас өмнө “Далай лам, Төвд мандтугай, манай ахан дүүс нэгдэцгээгтүн” хэмээн хашгирчээ. Түүнд саад болох гэсэн төвд залуус, төрөл төрөгсдийг цагдаа нар баривчлан авч явсан байна. Энэ хэргийн дараа бүх дэлгүүр, рестораныг хааж олон хүний гар утсыг хураан авчээ.
1
Хэдийгээр Түвдийн засаг захиргаа дээрх арга хэмжээ авахгүй байхыг удаа дараа иргэддээ уриалж байгаа ч эсэргүүцлийн хамгийн хатуу хэлбэрийг сонгосон 123 дахь иргэн нь 30 настай Кунчон Цэдэн болжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ