Ганцаарчилсан эсэргүүцэл илэрхийлэв
Энэ сарын 4-нд Буриадын Ардын хурлын байрны өмнө “Гишүүд ээ, хэл байхгүй бол ард түмэн байхгүй”, “Гишүүд ээ, буриад хэлээ аваръя” гэсэн бичиг барьсан 55 настай иргэн Сергей Банаевтай хоёр өдрийн дараа цагдаа нар ирж уулжээ. Тэд Сергейг олон нийтийн газар дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд дуудагдаж байгааг мэдэгдсэн байна.
Сергей болон, нийгмийн зүтгэлтэн, блогчин Намжил Балжинням гэсэн тэтгэвэрт гарсан эмэгтэйтэй хамтран буриад хэлийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулаагүйг хамтран эсэргүүцжээ. Тэд өмнө нь танил байгаагүй ч интернэтээр эсэргүүцлийн арга хэмжээнд нэгдэхээ мэдэгдэн дотносчээ.
Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн олон нийтийн газар заасан дүрэм журмыг зөрчсөн хүмүүст 30 хүртэл мянган рублиэр торгох, 40 цаг хүртэл албадан ажил хийлгэх журам баталсан байна. Сергейгийн буруутай эсэхийг шүүх тогтооно.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ