Ёширо Танака: Боловсролын хамгийн гол зүйл нь хэмжээ бус чанар

img

  Өнөөдөр Японы Оберлин их сургуулийн доктор, профессор Ёширо Танака “Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага” сэдэвт лекцээ Монгол улсын боловсролын их сургуулийн А байрны хурлын танхимд уншлаа. Тэрбээр БШУ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар манай оронд ирж, өөрийн лекцээ манай улсын бага, дунд болон их дээд сургуулийн багш нарт сонордуулж байгаа юм. Түүний лекц одоогийн сургалтын арга зүйг хэрхэн өөрчилж, хүүхдэд мэдлэгээс гадна бие даан ажиллах чадвар буюу асуудлыг шийдвэрлэх арга зам, боломжийг ашиглах аргын тухай сонирхолтой агуулгаас бүтсэн байв. Өөрөөр хэлбэл, манай улсынх шиг чанарт бус хэмжээнд суурилсан боловсрол ихээхэн хол алхаж чадахгүй гэдгийг баталсан. Тухайлбал, “Өнөөдөр 30 компани байгуулагдахад 10 жилийн дараа тэдний 99,98 хувь нь байхгүй болсон байна”, “Гартаа smart гар утас барьсан хүүхдүүд өнөөдөр сургууль дээр олж байгаагаас илүү зүйлийг мэдэж болохоор болжээ” зэрэг жишээ Ёширо Танакагийн лекцийн агуулгыг илтгэж байсан юм. Мөн тодорхойгүй ирээдүйд хүүхдийг хэрхэн боловсруулах тухай аргыг лекцэнд суусан багш нартай хуваалцсан. Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэлэлцүүлэг хийе залуусаа:
нүүрэн дээрээ чанар гэсэн мөртлөө их дээд сургуулиуд залуусыг хэрхэн "алдаг" вэ? http://news.zone.mn/content/read/21430.htm
2013-12-07
zochin:
manai surguuliudad dungiin hoinoos het hoocolddog. shalgalt avah bol bur uur surguuliin bagsh naraar avahuulah heregtei. tegeed huuhduudiig hoorondoh zaig 1 metreer togtooj uguh heregtei. tegehgui bol sain huulsan ni meddeg huuhdeesee iluu dun avdag. buh yuman deer arin haalga heregledegee bolih heregtei
2013-12-07
fffff:
za yostoi hutsav aa. ingej tarhi ugaaj bolohgui sh dee
2013-12-07