Р.Амаржаргалын асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гишүүн Р.Амаржаргал УИХ-д өгөөд байгаа. Харин уг асуудлыг өдийг хүртэл байнгын хороо, УИХ-аар хэлэлцээгүй байгаа юм. АН-ын гишүүд, ерөнхий нарийн бичгийн дарга нь ч “ Р.Амаржаргалын ганцаараа шийдэх асуудал биш” хэмээн байр сууриа илэрхийлсээр байсан билээ. Тэгвэл УИХ түүний хүсэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэхээр УИХ-ын даргын зөвлөл шийдвэрлэсэн байна.
Р.Амаржаргал гишүүн өргөдөл өгсөн шалтгаанаа УИХ-д тайлбарлаж хэлнэ гэж байсан ч асуудлыг шийдвэрлэхгүй хойшлуулж байгаа учраас хүсэлт гаргасан шалтгаанаа УИХ түүний хүсэлтийг хэлэлцвэл чуулганы танхимд, хэлэлцэхгүй бол хэвлэлээр ноцтой мэдээлэл дэлгэнэ гэж байсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ