“Тавантолгой” ХК-ийн ханш 13.94 хувиар өсөв

img

 

Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар нийтдээ 21 ХК-ийн 21565 ширхэг хувьцаа арилжжээ. Баасан гарагийн арилжаагаар нийтдээ 119 хэлцэл хийгдэж, 56 сая 314 мянга 371 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.

ТОП-20 индекс 15715.73 нэгж болж өмнөх өдрөөсөө 123.89 нэгжээр буюу 0.79 хувиар өсчээ. Энэ сарын зургааны өдрийн арилжаагаар “Хасу мандал” ХК-ийн хувьцаа 15 хувь, “Тавантолгой” ХК 13.94 хувь, “Талх чихэр”ХК 11.07 хувиар тус тус өсч, хамгийн өсөлттэй арилжаалагдсан компаниудыг тэргүүлсэн байна. Харин “Шивээ овоо”ХК 6.67 хувь, “АПУ”ХК 4.76 хувь, “Багануур”ХК 1.01 хувиар хувьцааны ханш нь буурсан үзүүлэлттэй гарчээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ