Сайн дурын үйлчилгээний бааз байгуулжээ

img

Бээжингийн улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын үйлчилгээний бааз албан ёсоор нээгдэж, сайн дурынхан ДОХ-оос сэргийлэх мэдээлэл сурталчилгаа зэрэг үйлчилгээг өрнүүлж байна. Сайн дурын үйлчилгээний уг баазыг Бээжин хотын улаан загалмайн нийгэмлэг болон Бээжин дэх SOS олон улсын авран туслах төв хамтран байгуулсан байна. Уг баазын байнгын ажилд хамгийн хүндрэлтэй, эмзэг давхаргын байдлыг сайжруулах, ДОХ-оос сэргийлэх мэдээлэл сурталчлах, мөн цус хандивлах талаарх мэдлэг түгээх болон цус төлжүүлэх эсээ хандивлах хүмүүстэй холбоо барих зэрэг багтдаг. ДОХ-оос урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагыг хамтаар үүрч, ДОХ-ын шинэ тохиол, ДОХ-оор нас барах тохиолыг үндсээр нь арилгаж, ДОХ-той хүмүүсийг үл гадуурхах талаар Бээжин хотын улаан загалмайн нийгэмлэг сайн дурын үйлчилгээний баазын нээлтийн үеэр иргэддээ хандан уриаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ