ГЕГ болон ГИХАЭГ-ын дарга нарт сахилгын шийтгэл ногдууллаа
Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “1990 оноос хойш Монголын эдийн засаг хүнд байхад гадаадыг зорьчихоод, одоо иргэншлээ сэргээж байгаа иргэдэд, монгол хүүхдүүдийг үрчилж авсан харийнханд хүнд сурталтай хандана” гэж ярьсан нь хүмүүсийн дургуйг хүргэсэн.
Мөн тэрээр өмнө нь бусдыг зодож танхайрсан хэрэгт холбогдож байсан билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түүнийг төрийн албаны нийтлэг үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан хэмээн үзээд албан тушаалын цалинг нь 6 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдууллаа.Түүнчлэн албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатыг мөн цалинг нь 6 сарын хугацаанд 20 хувь бууруулахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ