Брэд Питт сөнөөгч онгоцтой болжээ

img

Холливудын алдарт жүжигчин Брэд Питт саяхан Дэлхийн II дайны үеийн “Spitfire” гэдэг сөнөөгч онгоц худалдан авчээ. Их Британи улсын нисэх хүчний дайчид агаарын дайн тулаанд “Spitfire” сөнөөгч онгоцоор нисч байсан юм.

Брэд Питт уг онгоцыг 3.3 сая ам.доллараар худалдан авсан хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ. Тэрбээр “Spitfire” сөнөөгч онгоцыг сонирхох болсон нь Дэлхийн II дайны тухай кинонд тоглосонтой холбоотой юм байна. Жүжигчин киноны танкийн тулаантай хэсэгт тогложээ. Гэхдээ Брэд Питт онгоц жолоодож сурахаар шийдсэн бөгөөд ирэх зунаас Оксфордын академийн нисэгч бэлтгэх сургуульд элсэхээр болжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
aa saixan saixan
2013-12-08