АНУ төрийн далбаагаа бөхийлгөв
Өмнөд Африкийн ард түмний “эцэг” гэгддэг Нелсон Манделлаг таалал төгссөн явдалд дэлхий даяар эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсээр байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама апартейдийн эсрэг зоригтой тэмцэгч Нелсон Мандела таалал төгссөнд харамслаа илэрхийлж “Түүний үлгэрлэлгүйгээр амьдралаа төсөөлөшгүй” гэж мэдэгджээ.
Түүнчлэн АНУ-ын зүгээс “Цагаан ордон дээрх төрийн далбааг ирэх даваа гараг хүртэл бөхийлгөн хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Нельсон Мандела мөнх бусыг үзүүлсэнтэй холбогдуулан Египет улс гурван өдрийн гашуудал зарласан. Түүнчлэн Энэтхэг, Венесуэл, Тунис зэрэг дэлхийн олон улс мөн бүх нийтийн гашуудал зарлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ