Эрчим хүчний залуучуудын холбоо байгуулагджээ
Эрчим хүчний салбарт ажилладаг олон мянган залуус үйлс бүтээлээрээ үе тэнгийнхнээ хошуучилсаар ирсэн. Тэгвэл залуусын хүсэл эрмэлзэл, үйлс бүтээлийг нэгтгэж, улс эх орныхоо хөгжилд шинэ эрч хүч өгөхөөр эрчим хүчний салбар дахь Залуучуудын байгууллагыг шинэчлэн зохион байгуулах анхдугаар хурал өнгөрсөн баасан гаригт боллоо.
fsd
Тус хуралд эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн үйлдвэр компанид ажилладаг залуусын төлөөлөл болох 40 гаруй хүн оролцож, Эрчим хүчний залуучуудын холбооны журмыг баталж, Тэргүүлэгч гишүүнээр 17 хүнийг сонгож баталсан байна.
fas
Мөн энэ үеэр Эрчим хүчний залуучуудын холбооны тэргүүнээр ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайханыг, нарийн бичгийн даргаар ЭХЯ-ны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Н.Төрболд нарыг сонгож баталсан аж.
gh
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ