Хүний эрхийн дээд комиссартай уулзжээ

img

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Баярсайхан, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар, хатагтай Нави Пиллайтай уулзжээ.  Уулзалтын үеэр олон улсын болон Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал, тэргүүлэх асуудлуудын талаар харилцан санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай хөндөн ярилцсан байна.

fd

Уулзалтын үеэр Дээд комиссар, хатагтай Нави Пиллай Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс  үүсэн байгуулагдсанаасаа эхлэн 13 жилийн турш олон улсын хэмжээнд А үнэлгээтэй ажиллаж ирсэн нь том амжилт болохыг онцолжээ. Мөн Монгол Улс цаазаар авах ялыг халсан мөн шүүх эрх мэдлийн хүрээнд шинэчлэл хийж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

gh

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ