Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй уулзана

img

 

“Том төрөөс ухаалаг төр лүү” шилжих асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын гишүүдтэй хийх уулзалт өнөөдөр 15.00 цагаас Төрийн ордны  “А” танхимд болно. Мөн валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд, Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдана.

Мөн Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоолоор байгуулагдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд тус тус болно.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ghgg:
kjtli.uy/igiuvoiy/oiu/oiu
2013-12-10
сайнхүү:
сайхан ярьдаг морь шүү манай ерөнхийлөгч, одоо ч бөөрөнхийлөгч болж гүйцлээ дээ
2013-12-09