Намын бүлгүүд хуралдана

img

УИХ-ын дахь нам, эвслийн бүлгүүдийн ээлжит хуралдаан өнөөдөр болно. Тодруулбал, Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд болно. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд хуралдана. Нам, эвслийн бүлгүүдийн хурлаар хэлэлцэх ерөнхий асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөв дүгээр бүлгийн нэмэлт, өөрчлөлтийн талаар буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын асуудал байх юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ