Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт МоАХ-ны 24 жилийн ойн баярын хурал болно.
6
116 дугаар сургууль
14:00-17:00 цагт Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн дотуур байранд “Хүүхэд бидний хөгжих эрх” өдөрлөг болно. Зохион байгуулагч: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
5
МҮХАҮТанхимын хурлын зааланд
10:00 цагт Авлигатай тэмцэх газраас “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Авлигын эсрэг хүчин чармайлтад хувийн хэвшлийн оролцоо, санаачилга” уулзалт, ярилцлага зохион байгуулна. Мөн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”-ны дүнг танилцуулна.
6
Хангарьд ордны 14 давхарт
08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно. Шуурхайгаар БГД, СХД, СБД-ийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газраас шаардлагатай зарим асуултад хариулт өгнө.
6
Монголын хүүхдийн ордонд 11:00 цагт 200 албан хаагч төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно.
6
Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн төвд
09:00 цагт “Монголын анагаах ухааны 2013 оны шинэ ололтууд” лекц эхэлнэ.
6
МN мэдээллийн төвд
11.00 цагт Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт “Зөв монгол” хөдөлгөөнөөс төрийн албан хаагчид гэмт хэрэгт холбогдсон талаар баримттай мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Монгол туургатан их сургуулиудын чуулган”-ыг зохион байгуулах талаар Монголын үндэсний их сургуулиас мэдээлэл хийнэ.
12.30 цагт МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн талаар тус сургуулийн багш нар байр сууриа илэрхийлнэ.
6
Бусад
11:40 цагт Прокуроруудын шинээр ашиглалтанд орж байгаа 112 айлын орон сууцны түлхүүр гардуулах ажиллагаатай. /Жич: Нийслэлийн прокурорын газрын хажууд буюу Их дэлгүүрийн ард талын 16 давхар саарал байр/
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ