“Цэвэр агаар сан”-гийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Цэвэр агаар сан”-гийн захиралаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх, нялтлан М.Хулан, Байгаль орчны яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цэцгээ нарт холбогдох хэргийг шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
Тэднийг МУ-ын Засгийн газрын тусгай сан буюу Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харъяа “Цэвэр агаар сан”-гийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан төсвийн хөрөнгөөс хувьдаа завшсан гэх эрүүгийн 201301000274 дугаартай хэрэгт АТГ-ын Мөрдөн Шалгах Хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм.
Ингээд Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 4-ний өдөр Эрүүгийн Хуулийн 273-р зүйлийн 273.2, 150-р зүйлийн 150.2, 262-р зүйлийн 262.2, 272-р зүйлийн 272.2, 269-р зүйлийн 269.2,-т заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж дүгнэлийг үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ