14 дүгээр сургуулийн багш нар эд хогшлоо нүүлгэн шилжүүлжээ

img

Өнгөрөгч баасан гаригт Баянзүрх дүүрэгт байрлах Хо-ши-мин-ий нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн бие засах газрын тааз цөмөрснөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа билээ. Сургуулийн удирдлагууд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж 1957 онд ашиглалтанд орсон тус сургуульд шалгалт хийж, хичээл хийх боломжгүй гэсэн акт гаргасан юм.

Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд тус сургуулийн багш ажилчид  сургуулийнхаа эд хогшил болон сургалтын материалуудыг дүүргийн бусад сургуулиудад нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Одоогийн байдлаар бага ангийнхан 30 дугаар сургуульд, ахлах ангийнхан 44 сургуулиуд тус тус хуваарилагдан гурван ээлжээр хичээллэхээр болжээ. Мэдээж энэ нь зам дүгээр сургуулийн асуудлыг шийдвэрлэтэл сурагчдын хичээлийг тасалдуулахгүй байхаар гаргасан уг шийдвэрээс үүдэн хүүхдүүд зам хөндлөн гарах, анги танхимын хүрэлцээ туу зэрэг олон талын бэрхшээлийг бий болгож байгаа аж. Харин мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр ашиглах боломжгүй гэж гаргасан сургуулийн барилгыг хэзээ засаж янзлах нь тодорхойгүй байна. Сургуулийн багш ажилчид энэхүү засварын ажилд хамгийн багадаа гурван жил зарцуулах байх гэж  хэллээ.  Учир нь яг ийм байдалтайгаар нүүлгэн шилжүүлт хийгдсэн Монгол Улсын анхны сургуулиудын нэг болох III дугаар сургуулийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа гэж байв.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayka nanda:
bayka nanda
2014-02-08