Баянхошуунаас 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрут гарчээ

img

 

Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан сургуулийн сурагчдыг тээвэрлэх их багтаамжийн автосбуыг  тусгай маршрутаар 4 чиглэлд туршилтаар явуулж эхлээд байгаа юм.

Эдгээрээс Баянхошуунаас 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрутыг дэлгэрэнгүй танилцуулж байна. Тус чиглэлд Автобус-1 компанийн их багтаамжийн автобус үйлчлэх бөгөөд сурагчдыг тээвэрлэх тусгай автобус нь өглөөний 07:10 цагт Баянхошууны эцсийн буудлаас хөдлөж 07:12 цагт 76-р сургууль 07:17 цагт 67 дугаар сургууль, 07:24 цагт 65 дугаар сургууль, 07:32 цагт 62-р сургууль, 07:38 цагт 12 сургуулийн автобусны буудалд зогсох юм байна. Харин 07:42, 07:46 цагуудад нэгдүгээр хорооллын 32-р байр, 34 дүгээр байрны автобусны буудалд зогсон “Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагчдыг хүргэн, 07:50 цагт 36-р сургууль дээр ирнэ. Сурагчдын автобус нь 200 төгрөгөөр зөвхөн сурагчдыг тээвэрлэх юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мунаа:
одоо л зөв сайн графикаар нь явуулдаг хүүхэд сурагчдаа цаг бариулдаг сургуульдаа саадгүй явдаг болгох болуу тэр хэмжээнд нь богино эргэлт хийж утаанд удаан зогсохгүй хоцорч сандарсаны нь авчих боломж чухал ямар нэг осол гэмтэл аюулгүй талуудаа бодолцоно биз дээ
2013-12-09
ббббб:
сайн бна! олон сургуулийг хамруулаарай
2013-12-09