“Оросын өвөл” наадам эхэллээ

img

“Оросын өвөл” баяр өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотод эхэллээ.  Москвагийн төвд ардын гар урлагийн мастеруудын бүтээлүүдийг дэлгэсэн нүд хужирлам  лангуунуудыг байрлуулжээ. Энд гоёмсог, хөөрхөн шинэ жилийн тоглоом, амттан дүүрэн байгаа төдийгүй оррон орны шинэ жилтэй холбоотой бүхий л эд зүйлс дэлгээтэй байгаа гэнэ. “Оросын өвлийн”зочид хүсвэл Орос ардын үндэсний хувцас өмсөн лангуунууд дундуур зугаалж болох аж. Наадам 12-р сарын 19-нд өндөрлөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ