Лениний хөшөөг буулгалаа
Европын холбооноос татгалзсан Украины эрх баригчдыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал улам хурцадсаар байна. Европын орнуудтай чөлөөт худалдааны гэрээг даруй хийж, тус холбооны гишүүн орон болохыг шаардсан эсэргүүцэгчид Киев хот дахь Лениний хөшөөг буулгажээ. Жагсагчид Оростой дахин ойр харилцаатай байхгүй хэмээн уг хөшөөг буулгасан байна.
Европын хорооны Ерөнхийлөгч Хосе Мануэл Барросо Украины ерөнхийлөгч Виктор Януковичтой өчигдөр утсаар холбогдохыг хүссэн ч талаар өнгөрсөн байна. Виктор Януковичийг иргэний эрхийн асуудлыг хүндэтгэл, хоёр талын хооронд үүссэн асуудлыг яаралтай шийдэхийг тэрбээр хэвлэлээр дамжуулан шаарджээ. Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн хатагтай Катэрин Аштон энэ долоо хоногт Киевт айлчилж, тус улсад үүссэн хямралыг намжаах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ